Стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдтэй хэлэлцээр байгуулж төр тодорхой хувийг авна гэж мэдэгдээд байгаа. УИХ-д Ухаа худагтай холбоотой асуудал удахгүй орж ирнэ гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус асуудалд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Аж ахуй нэгжүүд хуулиараа хандив өгөх бүрэн эрхтэй. Байгалийн баялгаасаа иргэддээ хүртээх асуудлыг 100 хувь дэмжиж байна. Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-д өргөн баригдаагүй байна. Яг ямар байдлаар орж ирэхийг мэдэхгүй байна.
Би хуулиа л дагаж мөрдөнө. MCS компани надад хамааралгүй. Зөвхөн Ухаа худгийн асуудал бус Нарийнсухайт, Цагаан суварга гээд хөврөх байх. Тухайн үеийн засгийн газрын хуралдаанд энэ асуудал яагаад "тэмдэглэл" нэрээр орсон гэдгийг мэдэхгүй юм. Тухайн үеийн ерөнхий сайд, засгийн газрын гишүүд нь энэ талаараа мэдээллээ өгөөд явах ёстой. Хянан шалгах үйл ажиллагааг явуулах ёстой гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.