СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-27

Б.Батцэцэг: Намайг дэмжиж хандив өгсөн MCS компанид баярлалаа

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

"Энержи Ресурс"-ийн эзэмшиж буй Ухаа худаг ордыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон.

Харин тус төсөл хэлэлцэгдэх үед сонгуулийн үеэр хандив авсан УИХ-ын гишүүд тус компанийн талд үйлчлэх үү, үгүй юу гэдэг асуулт нийгэмд байна. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны сонгуулиар MCS ХК-иас 170 гаруй сая төгрөгийн хандив авсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл тус асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өгчээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Засгийн газрынхаа бодлогыг дэмжинэ. Баялагийн сангаа бид дэмжих ёстой. MCS ХК олон гишүүнд хандив өгсөн байна лээ. Сая Баянхонгор аймгийн харьяат хүн. Тийм учраас дэмжиж хандив өгсөн байх гэж бодож байна. Хуулийн дагуу хандивыг тооцоод тайлан гаргасан. Ямар нэг зөрчил гаргаагүй.

Ж.Оджаргал гуай хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. "Засгийн газрын бодлогыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Хэлэлцээ хийхэд бэлэн" гэдгээ илэрхийлсэн байна лээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 хоногийн өмнө
116.206.83.106

Дураараа ЯНХАН бэ энэ чинь 170000000.ыг авчихаад одоо л мэдэж гэнэ

ХУЦДАГ ИРГЭН БЭ
2 хоногийн өмнө
116.206.83.106

БИ БИТГИЙ ХУЦ, МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ УНЖУУЛААД ЯВЖ БАЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.