Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоо багагүй байгаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль өргөн барихаар ажиллаж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барина.
Эрүүл мэндийн даатгалын санд гурван жилийн хугацаанд санхүүжилтийг төвлөрүүлээгүйн улмаас 316 тэрбум төгрөгийн асуудал байсан. Үүнийг 2025 оны төсөвт тусгуулж, даатгалын сангийн санхүүжилт 15 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн жилүүдийн өрийг дарах процесс хийж хэрэгжүүлж дуусаж байна. Тэгэхээр энэ жил эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оныхтой ижил хэмжээгээр эмнэлгүүдэд санхүүжилт олгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.