СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-27

Л.Оюун-Эрдэнэ: 70 жилийн дараах төмөр замын холболт гэхээсээ илүүтэйгээр харилцан ашигтай худалдааг бид хөрштэйгөө хийнэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр дараах байр суурийг илэрхийлэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хүний амьдралын чанар шиг том мега төсөл гэж хаана ч байхгүй. Энэ бүх мега төслүүд цаанаа амьдралын чанар, орон сууцжуулалт, сургууль, цэцэрлэг энэ бүх асуудлыг шийдэхийн төлөө байгаа. Эдийн засгаа тэлж, мөнгөтэй болох ёстой. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гурван жилийн өмнө 40 их наяд төгрөг байсан бол одоо 80 их наяд болсон. Яаж бид эдийн засгийн бааз сууриа хадгалах вэ? Яаж бид дутуу байгаа дэд бүтцийн асуудлаа хурдан шийдвэрлэх вэ. Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон дэд бүтэц хэрэгтэй.  Тийм учраас л эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн багтаамжаа тэлэхийн төлөө, татварын бааз сууриа нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлэх гэж хичээж байна.

Намрын чуулганы хуралдааны үеэр нүүрс 170 ам.доллар байсан. Хаврын чуулганаар 70 ам.доллар болсон байна. Маш богино хугацаанд дэлхий дээр олон зүйлс болж байна. Ирэх сарын 02-ны өдрөөс АНУ 25 хувийн татварыг бүх улсын машин дээр тавих гэж байна. Цахилгаан машины 62 хувийг манай урд хөрш үйлдвэрлэдэг. Үүнээс болж шок үүсэж байна. Энэ зөвхөн Энэ гэрээ батлагдсанаар ОХУ, БНХАУ, гурван улсын хамтарсан төслүүд хэрэгжиж эхлэх боломж бүрдэнэ. Бид гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.