МАН-ын бүлгийн хурал (2025.03.24) Төрийн ордонд хуралдсан. Энэ үеэр бүлгийн гишүүдэд оноо өгч, үнэлэх журмын төслийг хэлэлцсэн юм.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болно. Бүлгийн хурлаар дэмжсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл +10 оноо дэмжихгүй бол -10 оноо тавина. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа дараах тайлбарыг өгөв.
МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүлгийн дотоод үйл ажиллагааны журмаа баталсан. Энэхүү журмаар гишүүд ямар эрх үүрэг хүлээж, юуг хориглох талаар тусгайлан зааж өгсөн. УИХ-ын чуулганаар орж байгаа бүхий л асуудалд улс төрийн хамтын шийдвэр гаргаад байдаггүй.
Засгийн газар ч гаргасан шийдвэрээ чуулган болон байнгын хороон дээр хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд нэгдсэн байр сууринаас хандана хэмээн хуульчилсан байгаа.
Бүлэг дээр ч мөн адил хамтын шийдвэр гаргасан бол хамтдаа дэмжиж явах нь өөрөө улс төрийн том соёл. Түүнээс хэн нэгнийг намын хайрцагт хайрцаглаад эрх мэдлийг нь хасах гээд байгаа явдал огтоос биш. Хамтын шийдвэр гаргахад оролцоогүй хэр нь бүлгийн шийдвэрийг үгүйсгэж байгаа бол оноо хасна гэдэг нь дотоод үнэлгээ хийгдэнэ гэсэн үг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ернө танай нам тарвал таарнадаа