УИХ-ын чуулганы хуралдаанар хил холболтын төмөр замын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Өнгөрсөн намрын чуулганаар Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан сайд амлалт өгч байсан. 20 сая тонн хүртэлх нүүрсийг гэрээний дүнгээр борлуулаад, түүнээс дээш гарсныг зах зээлийн үнээр борлуулъя гэж чуулганы индэр дээр хэлсэн. Энэ гэрээнд орсон уу? Дараагийн асуудал тус төмөр зам хэдэн оны хэдэн сард төмөр зам ашиглалтад орох вэ? Бид Монгол Улс олдог орлогынхоо 93 хувийг нүүрс, зэсээс олж байгаа юм билээ. Сангийн сайдаас төсвийн зардлынхаа огцом өсөлтийг хязгаарламаар байна. Өнгөрсөн жил 27 их наяд байсан төсөв байна энэ жил 33 их наяд төгрөг болсон. Бизнес эрхлэгчид маань ханшийн тогтвортой байдлыг хүсдэг. Төсвийн зардлын огцом өсөлт гадагшаа валют болж гарч байна. Ханшны алдагдал цалин тэтгэврийн нэмэгдэл үнэ цэнгүйд хүргэж байна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Тус хэлэлцээрийн тавдугаар зүйлд 2025-2029 онд нийтдээ 27 сая тонн нүүрс экспортолно. 2030 оноос эхэлж 27 сая тонн нүүрсийг борлуулна. Дээд хязгаарыг тогтоож өгсөн. Олборлож байгаа нүүрсний агуулгыг 55,35,10 гэж зааж өгсөн байгаа. Урт хугацааны гэрээний зүйл заалтад эрчим хүчний нүүрс нэмж авах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Өнөөдөр тус гэрээг соёрхон баталсны дараа тендер зарлагдана. Тендерийн хугацаа сар орчим болоод бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлбэл 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Уул уурхайн салбар төсвийн 93 хувийг бүрдүүлж байгаа гэж үзэж болохгүй. Бусад салбарууд маань нөлөөж байгаа. Уул уурхайгаас гадна шууд болон дам нөлөөгөөр нөлөөлж байгаа салбарууд байгаа. Алдагдалгүй төсөв батална гээд хуульчилсан байгаа. Төсвөө хумихын тулд төсвөө ашигтай гаргах шаардлагатай. Хуулиуд дээрээ маш сайн ажилламаар байна. Төсвийн зардлуудыг шууд нэмээд байгаа хуулиуд дээрээ анхаармаар байна. 40 гарган хуулиар 4.5 их наяд төгрөгийн төсөв нэмэгдэх хууль орж ирсэн байгаа юм. Ийм боломж бидэнд байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.