СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-27

Л.Оюун-Эрдэнэ: Хэн нэгнийг шүүмжилж, зөвтгөхийг хүсэхгүй байна. Түүх шүүнэ биз

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны төслүүд илүү тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид тодотгож байсан юм. Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Нүүрсний экспортыг сайжруулах зорилгоор УИХ-ын 58-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Засгийн газраас Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтын асуудлыг оруулж ирсэн. Үүнийг дэмжиж байгаа. ОХУ-аас баруун бүсийн автозамыг маш ихээр сонирхож байгаа. Хүнд автозамын гарцыг нээж өгмөөр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан анхны хэлэлцээр болж байна. Түүхэн үйл явдал гэж хэлж болно.

Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Ц.Туваан:

-Байтаг, Улиастай, Булган Ташкентийн автозамын шинэ гарц гаргах асуудлыг дэд дарга Б.Пүрэвдорж гаргаж тавьж байсан. Бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа хэлэлцээрийн тавдугаар зүйлд ерөнхийлөн оруулж өгсөн байгаа. Хятадын талд бас саналуудаа тавиад явж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Булганы боомт цар тахлын үед маш хариуцлагатай ажилласан. Бусад том боомт хаагдсан үед огт зогсоогүй авто тээвэр хийж байсан.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Тус хил холболтын бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн юм билээ.

Дараагийн асуудал, манай улсын эрчим хүчний асуудалд ямар хэмжээнд ярьсан байгаа вэ? Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хоёр улс хамтран ажиллана гэж заасан байна. Энэ асуудалд тодорхой төлөвлөгөө байна уу? Зорчигч тээвэр хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Хэзээ явж эхлэх вэ?

Сайд Т.Доржханд:

-Хятад улс анх удаагаа ийм гэрээг манай улстай хийж байгаа. Эрчим хүчний асуудлыг тус гэрээнд маш тодорхой тусгаж өгсөн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний талаар хамтын ажиллагааг хийнэ гэдгээ баталгаажуулсан. Манай талаас цэвэр эрчим хүч авна гэдгээ илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-2010 оны зургаан сараас эхэлсэн төмөр замын дажин өнөөдөр ингээд дуусгаж УИХ-аар соёрхон батлах гэж байна. 2014 оны 8 сард Ц.Элбэгдорж удирдан, “Энержи ресурс” компани нэг нууц гэрээ байгуулсан. 10 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөрөө хохирсон. Эх орноосоо зугтсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч, хариуцлага тооцохгүй юм уу? С.Баяр гэдэг хүнийг тусгай эрхт элчин сайдаар томилох юм уу? Монгол Улсын хөгжлийн 15 жилээр хойш татсан хүн.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Хариуцлага олон янз байгаа. Энэ асуудал дээр эрүүгийн хувьд ямар ч асуудал ярих боломжгүй болчихоод байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Г Стратегийн орд газартай холбоотой гэрээ нь төрд байдаггүй. Бид энэ асуудлыг эхнээс нь анхаарч ажиллаж, судалж үзэж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Өнөөдөр Тавантолгойн асуудлыг бид оруулж ирнэ. Баримт дээр тулгуурлаж ярина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.