СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-27

Залуусын дунд зүрх судас, шүд, сэтгэцийн эмгэгүүд их байгаа тул цэргийн албанд тэнцэхгүй байна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд явагдана.

Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг өнөөдөр /2025.03.26/ зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлуудаар Батлан хамгаалах салбар, эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтнүүд санал солилцож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг хамтран тодорхойлжээ. 


Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэйгээр осол гэмтэлд өртөх, өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж буй талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.