СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-03-26

🔴LIVE: Б.Наранбаяр: Шинэ Монгол сургуулийн менежмент байх нь хамаагүй, сургуулиуд маш өөр болно

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 хоногийн өмнө

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд Б.Наранбаяртай холбоотой асуудлыг хөндсөн юм.

Тэрээр “” гэлээ. Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Төрийн өмчийн хөдөө орон нутаг, нийслэлийн нийт 120 сургууль дээр “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа нь үнэн. Нэг сургууль дээр 10 сая төгрөгийн төсөвтэй. Бүтэн жилийн хугацаанд есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сар хүртэл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд сургуулийн удирдлага, менежмент, багаар ажиллах чадварыг сайжруулах сургалт хийж байна. Төслийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас үр дүнг одоо хэлэх боломжгүй.

Сайн сургуулийн менежментийг нэвтрүүлж байгаа юм. Сайн сургуулиудын шинж чанар гэж бий. Би Шинэ Монгол сургуульд ажиллаж байсан нь үнэн. Сайн сургуулийн менежментийн төсөл. Нэг сургууль дээр 10 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа нь бага мөнгө. Төсвийг Боловсролын яам шилжүүлээгүй. Боловсролын ерөнхий газар шилжүүлсэн. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага нь Шинэ Монгол сургуулийн харьяа эсэхийг мэдэхгүй. Нэг төрийн бус байгууллага энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Би тэр байгууллагын нэрийг сайн мэдэхгүй байна гэв.  

Жич: Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ нь 120 сургууль дээр “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг нийт 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Битгий худал ярь. Галбадрах чинь бараг 2 жилийн өмнө улсын сургуулийг шинэ монголын хөтөлбөрөөр явуулдаг болгох ажил хийх гэж байгаа гэж хэлэхийг өөрийн чихээрээ сонссон чамаар дамжуулж улсын мөнгө идэх гэж байсан бна

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Боловсролын зээлийн сангаас гадаад оронд сурнамгэж 360 тэрбум ын зээл аваад төлөөгүы өна гэнэ шүү Яагаад ард түмний мөнгөөр гадаадад сурдаг юм Энэ хүмүүс бол дарга нарын хүүхдүүд болон дарга нарын танил найз нөхөд л байгааЖирийн энгийн иргэний хүүхэд бараг ганц ч байхгүы байгаа Бид банкнаас зээл аваад ингээд эргүүлж өгөхгүы 10-20 жил явж чаддаг уу Нэг сар ч хүлээхгүы юм билээ За тэгээдяагаад ийм бна Эдгээр хүмүүс бол нэг сая төгрөгний зээл аваагүй10-20 сая гэж авсан байгаа Энэ Боловсролын сайд үүнийг мэдэхиын дээдээр мэдэж байгаа мөртлөө яагаад дуугарахгүй бна 360 тэрбумаа ард түмэн нэхэж бнаИх мөнгө шүү

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Хурдхан шиг тэр захиралуудаа сэлгээд солиоочээ. Нэг газартаа хатан аятай 17-18н жил сууж захирал хийсэн хүн бна.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Наранбаяр нь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна шүү! 1.2 тэрбум төгрөгийг өөрийн хувийн сургуулийн дансаар дамжуулан зарцуулах ямар ч эрхгүй шүү!!! ОГЦОР!!!

Буджав
3 хоногийн өмнө
116.206.83.106

Сэтгэгдэл (2) Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ төсөл бол зүгээр л яаж мөнгө угаах вэ гэдгийг л тод харуулсан үйлдэл шүү

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Ичээч ээ. Дөнгөж сайд болоод хамгийн эхний хийсэн ажил нь энэ төслийг шууд Галбадрахын сургуультай нийлж эхлүүлсэн. Үнэндээ өмнө хийгдэж бсан ажлыг судлаагүй шууд л эхлүүлсэн. Мөнгөний сонирхол бгаа ш дээ

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Асуулт асууж бгаа хариулж бгаа нь ч тэр хуц нь биз

Бат ирээдү
2 хоногийн өмнө
116.206.83.106

Асуулт асууж бгаа нь ч тэр хариулж бгаа нь ч тэр нэг их мэддэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.