Стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмшилдээ авч, орж ирэх ашгийг улсын томоохон төсөлд зарцуулах ёстой хэмээн УИХ-ын гишүүн П.Ганзориг байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Монгол Улс байгалийн асар их баялагтай. Гэсэн ч баялгаас олж байгаа орлогоо нийт ард түмэн, улс орныхоо хөгжилд бүрэн зарцуулж чадахгүй байна. Цөөхөн хэдэн хүмүүсийн мэдэлд орчихоор тус нөхцөл үүсэж байна. Бусад улс орнууд стратегийн ордуудын тодорхой хэсгээр сан байгуулж, улс орондоо хөрөнгө оруулалт, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд зарцуулдаг. Монгол Улс ч яаг ийм алхам хийхгүй бол болохгүй. Cтратегийн ордуудын 34 хувийг төр авч, баялгийн санд төвлөрүүлэх хэрэгтэй.
Ухаа худагтай холбоотой асуудал тодорхой хэмжээнд хууль зөрчсөн гэдэг ойлголттой байгаа. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хувийн хэвшил бол ажлын байр бий болгож, татвар төлж байгаа. Гэхдээ хууль ёсны дагуу шударгаар өрсөлдөж байгаа хувийн хэвшлийг хамгаалах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.