"Хувийн хэвшлийн стратегийн ордуудаас 34-50 хувийг төр эзэмших нь хуулиар шийдэгдсэн асуудал, маргах аргагүй. Хуулийн хүрээнд зохион байгуулалтын ажлаа хийх л ёстой"гэж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, стратегийн ач холбогдол бүхий орд газрын нөөц баталгаажсан бол 34 хувиа төрд үнэ төлбөргүй өгөх тухай, харин төрийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажил хийгдсэн бол тогтоогдсон ордын 50 хүртэлх хувийг авна гэж байгаа.
Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурлаж Баялгийн сангийн хуулиа баталсан. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн хүртэх ёстой. УИХ-аас баталсан хуулийнхаа хүрээнд холбогдох төрийн байгууллагууд хувийн хэвшилтэй хэлцэлдээ сууж, хуулийн хэрэгжилтийг хангах тухай асуудал байна. Аль хэдийн шийдэгдсэн асуудал. Баталсан хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хуулийн хүрээнд зохион байгуулалтын ажлаа хийх л ёстой.
Бид ард түмний төлөөлөх эрхийн мандат авсан хүмүүс. Олонхын гаргасан шийдвэрийг бусад нь дагадаг нийгэмд амьдарч байна. Иргэдээс авсан мандатаа илүү баталгаатай байлгах үүднээс гишүүдээ идэвхжүүлэх, хариуцлагажуулах үйл явц. Гишүүдийн хасах нэмэх онооны асуудал нь тийм асуудал дээр дэмжсэн, дэмжээгүй гэдэг асуудал байхгүй. Гишүүдийн үйл явцыг зөв үнэлж дүгнэхтэй холбоотой юм бий. Буруу гэж бодохгүй байна. Хүн бүрийн амыг барина гэж ойлгож болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн хэвшлийн Стратегийн орд гэж байхгүй, хулгайлж авсан л байгаа, юу яриад байгаа тэнэг вэ