СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулжээ.

Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв. 

Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. . Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван  сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан,  ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.

Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, байна. 

Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.