™ watch dif|
Улс төр | 2025-03-26

🔴Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, сурталчлах, тоглохыг хориглож байна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Засгийн газраас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг өргөн мэдүүлжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газрын зүгээс зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн мэдүүллээ. Өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөр тааврын талаар олон нийтийн хэлэлцүүлгүүд өрнөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа 1хbet гэсэн сайтаар дамжуулж 2024 онд 1,7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентууд буюу зуучлагчаар дамжуулж гарсан байна. Монгол банкнаас өнөөдөр авсан мэдээллээр нэг, хоёрдугаар сард 87 сая ам.доллар гарсан байна.

Гадаад улсад бооцоот тоглоомыг хэрхэн зохицуулдаг талаарх судалгааг хийсэн. Энэ хүрээнд 2024 оны есдүгээр сарын байдлаар Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын 46 улсаас 21 улс нь цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хууль бус гэж үзэж, эрүүгийн хариуцлага оноодог.
Засгийн газрын бодлого бол .

  • Төлбөр таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх
  • Зуучлах буюу агентууд 
  • Төлбөр таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлахыг хориглож байна.
  • Хэрвээ зохион байгуулалттай тоглосон бол зөрчлийн хуулиар торгууль ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.