СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-26

🔴Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Экспортыг нэмэгдүүлэх Засгийн газраас томилсон ажлын хэсгийн хүрээнд ЗТЯ-наас тээвэрлэлтийг хэвийн явуулах, сайжруулах, зардлыг багасгах хэмнэх боломж бололцооны талаар Сангийн сайд, Уул уурхайн сайд, Зам тээврийн сайд нар бүх боомтуудаар тойроод ирсэн. Монголын төмөр замын .

Харин дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний оногдсон тарифыг бууруулах боломжгүй. Яагаад гэвэл зүтгүүр явдгаараа явна, түлш зарцуулдгаараа зарцуулна. Ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний зардлууд хэвээрээ гардгаараа гарна.

Баригдсан төмөр замын суурь бүтцийн зардлыг бууруулах нь хэвийн зүйл. Төмөр зам олон жилийн настай, 100 жилээр ашигладаг. Тавантолгойн төмөр замын тарифыг суурь бүтцийг барьсан өртөгт нь тооцон тарифаа тогтоосон учир өндөр гарч байсан. Тиймээс төмөр замыг урт хугацаанд ашиглаж, өртгөө нөхнө гэж үзсэн тул тарифыг бууруулах шийдвэр гаргасан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.