СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-03-26

П.Наранбаяр: Боловсролын салбарын дөрвөн байгууллагад 81 албан тушаалын чиг үүрэг давхцаж байна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

"Боловсролын салбарын дөрвөн байгууллагад 81 албан тушаалын чиг үүрэг давхцаж байна. Жилд 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэх боломж байна. Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон" гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв. 

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаж, боловсролын салбарт удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагуудын чиг үүргийн давхцалыг судалж үзсэн.

Тодруулбал, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газрууд багтсан. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Эдгээрт газар хэлтсүүдээр нь тусгайлсан Засгийн газрын 22 дугаар тогтоолоор тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Эдгээр албан тушаалтныг орон нутаг руу шилжүүлэх боломжтой. Түүнчлэн судалгаа шинжилгээний ажил үүргийг хийх боломжтой гэж үзэж байна. . Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.