СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-03-26

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийгээд нүүрсний үнэ өсөж, валютын нөөц нэмэгддэг бол өдөр бүр тодотгол хийе

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. 

Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор худалдан авагч тал нэлээдгүй хохирол амсаж байгаа. Хилийн цаана 4.2 сая тонн нүүрс байна.

Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг бөгөөд гадаад худалдааны эргэлтэд хүч нэмэх чухал гарцуудын нэг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцах төдийгүй хүлээгдэж буй уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм. Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд ажлын хэсэг төвлөрч буй.

Төмөр замын өртөгийг 50 хувь бууруулахаар шийдвэрлэлээ. 

Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө бууруулах, экспортын бодит хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ онд 25 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн.  Энэ байдлыг даруй сайжруулах, сүлжээний доголдол цаашид үүсэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан.

Үр дүнгээ харах хэрэгтэй. Төсвийн сууринд таван тохиолдолд төсөвт тодотгол хийх саналаа оруулна гэж заасан байгаа. Тэр хэмжээнд хүрээгүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.