СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-26

🔴LIVE: Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг өргөн мэдүүлнэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, сайд Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Атрын IV аяныг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

Түүнчлэн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, зарим захиргааны актыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Аль яам агентлаг дээр ямар арга хэмжээ авахыг тухайлан үүрэг өглөө. Өнөөдрийн байдлаар 50-ийг цуцлаад байна. Харин 170 зөвшөөрөл бүрэн цахимжаад байна.

Зөвшөөрөл гэдэг нь стандарттай зоосны хоёр тал гэж ойлгож болно. Стандартын эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Манай улсад 6733 стандарт байгаа ч төдийлөн хэрэгжихгүй байна. Иймд стандартаа бариад зөвшөөрөл давсан журмууд цуцлагдаад явцдаа хяналт тавиад явна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

БОЛОМЖОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ. ОДОО 4 ЖИЛИЙН ДАРАА ДАХИАД ҮҮНИЙГЭЭ ЯРИАД СУУХ УУ. ХЯТАД НҮҮРС АВАХГҮЙ ГЭЭД БАЙХАД ТӨМӨР ЗАМ БАРИХ ШААРДЛАГАТАЙ ЮМ УУ. ТӨМӨР ЗАМААС ЦАВЧАА ХИЙХ Л ЗОРИЛГОТОЙ. БҮТЭЭМЖЭЭ БҮХ БОЛОМЖОО ОДОО Л НЭМЭГДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ. УЛИГЛААД Л ЭНЭ САЙД

АРД
3 хоногийн өмнө
116.206.83.106

СТАНДАРТ ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЬГҮЙ 30 ГАРУЙ ЖИЛ ЯВЖЭЭ. ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ. СҮХ ДАЛААТАЛ ҮХЭР АМАР. СТАНДАРТГҮЙ НАРГИЛ МОДНЫ ТЕХНИКИЙН ТОСООР ХОРДУУЛААД ХАВДРААР ӨВДҮҮЛЭЭД ЭНЭ МАН 2Ы ЗАСАГЛАЛ

АРД
3 хоногийн өмнө
116.206.83.106

СТАНДАРТ ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЬГҮЙ 30 ГАРУЙ ЖИЛ ЯВЖЭЭ. ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ. СҮХ ДАЛААТАЛ ҮХЭР АМАР. СТАНДАРТГҮЙ НАРГИЛ МОДНЫ ТЕХНИКИЙН ТОСООР ХОРДУУЛААД ХАВДРААР ӨВДҮҮЛЭЭД ЭНЭ МАН 2Ы ЗАСАГЛАЛ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.