Сүхбаатар аймагт хонинд яваад сураггүй болсон иргэнийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн Цов гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:10 цагт онцгой байдлын албанд бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.