Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.