Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх эл хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, Г.Эрдэнэ-Очир, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Цэцэг сумын удирдах албан тушаалтнууд гээд 18 хүнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм.
Дээрх шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг, Д.Доржсүрэн, О.Жанчивнямбуу нар улсын яллагч Г.Баясгалан, Х.Онолт, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг оролцуулан тэдний хүсэлтээр энэ сарын 12-19-ний ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцсэн. Улмаар Цэцэг сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн нь нас барсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгов. Тус сумын ИТХ-ын дарга асан Б.Сүхбаатарт холбогдох хахууль авсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгажээ. Мөн Р.Баатархүү, Ц.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нарын холбогдсон гэмт бүлэглэл байгуулсан, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очир болон “Бэлон”-ы Р.Баатархүүгийн хахууль өгсөн гэх зарим үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Р.Баатархүү нарыг байнга мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашиглаж оролцсон үйлдлийг нь хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцов. Мөн энэ гурван хүнийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн, Б.Ганзориг, С.Чинбат, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай гэж дүгнэлээ. Бас Р.Баатарүү, Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, Ж.Мөнхзориг, Г.Ганзориг, Дэ.Пүрэвдорж, Г.Нямдорж нарыг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэм буруутай гэж үзжээ. Үүнээс гадна Ж.Өнөржаргалыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Б.Ганзориг, Да.Пүрэвдорж нарыг битүүмжилсэн эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улмаар “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүгийн үйлдсэн хэргүүдэд долоо, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад тав, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд гурван жил хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон юм.
“Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзориг, С.Чинбат, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир нарт 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Харин Б.Ганзориг, Да.Пүрэвдорж нарын холбогдсон битүүмжилсэн эд хөрөнгө устгасан хэрэгт нь тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял оноожээ. Тэгвэл Р.Баатархүү, Г.Одхүү нарын бусдад хахууль өгөх хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, тус бүр таван сая төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нарт нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасан, тус бүр 10 саяар торгохоор болов. Ж.Мөнхзориг, Г.Ганзориг, Дэ.Пүрэвдорж, Г.Нямдорж нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлосноос байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2.6 тэрбум гаруй төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд, мөнгө угааж олсон орлого болох 16 тэрбум 33 саяыг Б.Үнэнбат, Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас гаргуулж, улсын орлого болгох, хахууль авсан гэм буруутай гэж дүгнэсэн шүүгдэгч нараас хууль бус орлогыг хурааж улсад тушаалгахаар шийдвэрлэжээ.
Уг нь энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд хэлэлцээд Р.Баатархүүд найм, Б.Үнэнбатад зургаа Х.Бат-Эрдэнэд дөрөв, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт хоёр, мөн компанийн захирал С.Чинбатад нэг жил гурван сар, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт хоёр жил зургаан сар хорих ял оноож байв. Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан юм. Гэм буруутай нь тогтоогдсон Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас ашигт малтмал хууль бусаар олборлосон хэргийн хохиролд 5.3 тэрбум гаруй төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох, нэр бүхий шүүгдэгчдээс таван тэрбум 344 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүгдийг шоронд хатаа юуны чинь торгох бэ пиздак уудаа
Шоронд хийхгүй бол бусад нь ингэдгийн гээд хэрэгсэхгүй болно доо
Шоронд хийхгүй бол бусад нь ингэдгийн гээд хэрэгсэхгүй болно доо
Шууд шорондон хатаа