СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Долоон машин мөргөлдсөн ослыг шалгаж байна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монелоос Дарь-Эх явах замд долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.03.26/08.00 цагийн үед бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. Хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүнгүй гэх мэдээллийг албаныхан өглөө.

Иймд иргэд та бүхэн зам орчиндоо хурдаа тохируулан цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас сэргийлэн, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.