СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг таниулах сургалт боллоо

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ.

Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан хаагч оролцов. Албан хаагчдад нээлттэй мэдээллийн системд байгууллага бүртгэх, мэдээлэл байршуулах, байршуулсан мэдээллийг үнэлэх, хянан баталгаажуулах талаар сургалт орохын зэрэгцээ системийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.