"Төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн" гэж УИХ-ын гишүүн Р.Батболд хэлэв.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
-Нүүрсний үнэ хоёр дахин уначихлаа. Энэ байдлаараа үргэлжилбэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болно. 2025 оны эхний сарын байдлаар 38 хувиар орлого тасарчихлаа гэдэг зүйл ярьж байсан. Энэ чинь бодит эрсдэл үүссэн гэдгийг харуулж байна. Аль зардлаа танах вэ гэдгээ Засгийн газраас оруулж ирнэ байх. Засагт нийлсэн гурван нам төрийн албыг улам л данхайлгаж байна. Төрийн өмчит компаниуд дээр дор хаяж 800 хүнийг нэмсэн гэсэн үг. Гэхдээ энэ асуудлаар яг хэнээс нь асууж лавлахаа мэдэхгүй л байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.