Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшиж, уг орд газраас олсон орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх шийдвэр гарсан.
Төр өөрийн мэдлийн хувиа авахын тулд зарим томоохон орд газруудыг эзэмшиж буй компаниудын удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийж буй. Үүний нэг бол Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг дахин боловсруулж ашигладаг "Ачит ихт" ХХК. Компанийн зүгээс ордын 34 хувийг төрд буцаах хүсэлтийг олон удаа тавьсан гэдэг мэдээллийг олон нийтэд өгдөг. Харин Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ хүсэлттэй хамт ирүүлдэг шаардлага нь хүлээн авах боломжгүй хувилбар байгаа гэж мэдэгдсэн удаатай.
Засгийн газрын зүгээс “Ачит ихт” ХХК-тай ойлголцсон эсэх, хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
Тэрээр “Стратегийн ордын төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 50 хүртэл, хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 34 хүртэл хувийг төрийн эзэмшилд авах талаар хэлэлцээ хийх үүргийг Засгийн газрын хуралдаанаар Н.Учрал сайдад олгосон. Энэ дагуу хэлэлцээнүүд хийгдээд явж байгаа. Үүний нэг буюу үүсмэл орд буюу “Ачит ихт” ХХК-ийн асуудал орж байгаа. Надад байгаа мэдээллээр "Ачит Ихт" ХХК бичгээ ирүүлсэн. Хэдэн хувиа өгөх вэ гэдэг хэлэлцээндээ ороод явж байгаа” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байж яалаа гэж 50%-ийг нь хувийн компанид зүгээр өгдөг юм, ойлгох ухаан алга.
51 хувийг төрд /ард түмний / мэдэлд авах нь зөв шүү
Ордын 34 хувь, компанийн хувьцааны 34 хувь гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй
Хамгийн багадаа 51 хувь үнэндээ ил гаргаад билэн байгаа орд тиймээс 60 доошгүй хувь байх ёстой энэ кампан хөрөнгө гөргөж бэлжн бүтээгдэхүүн гаргасаны хувьд 40 байх нь зөв томорлоо гэхэд 51 хувь бас ч хөрөнгө хүч хөдөлмар хөрөнгө мөнгө гаргасан нь үнэн шүү