"Төр нь дэргэдээ хэвлэл мэдээллийн алба, байгууллагатай байдаг хууль зөрчсөн үйлдлийг зогсоох ёстой" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганы хэлэлцэх дараалалд орсон. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь дөрөвхөн зүйл заалттай байсан. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тунхаглана. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно зэрэг маш ойлгомжтой зүйл заалттай хууль байсан. Харин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа өргөн барьж байсан. Гэсэн ч хэлэлцэгдээгүй.
Энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөл нь хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах вэ гэдэг дээр түлхүү анхаарч, олон зүйл заалтаар тусгаж өгсөн байна. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэхээсээ илүүтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг заагласан хууль болж гэж харж байна. Гэхдээ үүнийг заавал хууль тусгах шаардлага байгаа юу гэдэг дээр шүүмжлэлттэй хандаж байгаа ч зүйл байна. Бид бүх зүйлсийг хуульд оруулахаас илүүтэйгээр мэргэжлийн салбарын холбоо энэ асуудлыг зохицуулаад яваад байж болно гэж байгаа.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар нэр бүхий 18 телевизийг өргөн нэвтрүүлгийн, бусад нь нарийн гээд зааглаад өгсөн. Энэ бол хуйвалдаан. Засгийн газар ямар дуу захиална. Түүнийгээ эдгээр 18 телевизээр программаа өөрчлөөд л цацаж байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж байгаа асуудал. Одоо мөрдөгдөж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг гурав дахь зүйл заалтад төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэж байгаа. Гэхдээ л энэ хууль хэрэгжихгүй, хууль зөрчөөд л байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.