Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дугаар хорооны цогцолбор барилгыг барьж, ашиглалтад оруулжээ.
Уг барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээний өрөө, камерын хяналтын төв, байцаагчийн өрөө, сургалтын өрөө, хоёрдугаар давхарт өрхийн эмнэлгийн үзлэгийн өрөө, хүлээн авах бүртгэлийн өрөө, гуравдугаар давхарт ахмадын танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучуудын байгууллага, чийрэгжүүлэх өрөө болон хурлын заал тус тус байрлаж байна.
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор 17 хорооны 2500 өрх буюу 8000 гаруй иргэн эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломж бүрдэж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Барилгын зураг төслийг “Каталист прожект” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Рогкранд” ХХК ажилласан байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.