СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-25

Л.Энх-Амгалан: Ухаа худагийн асуудал дээр Монгол Улсынхаа талд саналаа өгнө

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
16 цагийн өмнө

Төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ч одоо хувь хүний компани ашиглаж байгаа стратегийн орд газруудын тодорхой хувийг төрд буцаан авах асуудлыг УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа билээ. Хамгийн том жишээ нь Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худаг хэсэг буюу хамгийн сайн чанарын нөөцтэй хэсгийг MCS-ийн охин компани болох Энержи ресурс ХХК эзэмшиж байгаа.

Гэтэл тус компаниас сонгуулийн үеэр хандив авсан олон гишүүн энэ удаагийн парламентад сууж буй. Тэд асуудал хэлэлцэгдэх үеэр ямар санал өгөх нь олны анхаарал татсан сэдэв болоод буй.

Тэгвэл ашиг сонирхлын зөрчил үүсгээд буй MCS компаниас хандив авсан улс төрчдийн нэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан tovch.mn сайтад дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс хандив авах бүрэн эрхтэй. Иргэнээс авах, аж ахуйн нэгжээс хандив авах хэмжээг нарийн заасан. Тэр хүрээндээ л би сонгуулийн хандив авсан.

Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийг дэмждэг, хандив авдаг юмнууд чинь хуулийнхаа хүрээнд л явсан байх ёстой гэж би ойлгож байна. MCS компаниас хуулийн хүрээндээ, заасан хязгаарт л хандив авсан. Тэрийгээ олон нийтэд, мөн СЕХ-нд ил тод тайлагнах ёстой гэдгээрээ л тайлагнасан. Ганцхан MCS компани нэр бүхий гишүүдэд хандив өгөөгүй л байх. Манай улсад 90 гаруй мянган компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудлыг хардаж сэрдсэн өнцгөөр биш, үнэн зөв мэдээллүүд байгаасай л гэж бодож байна. 

-370 сая төгрөгийн хандив авсан байна лээ. MCS-ийн охин компаниуд нийлээд ийм хэмжээний хандив өгчихөв үү?

-Нэг компани дээд тал нь 20-30 сая төгрөг хандивлах ёстой. Тэр хэмжээнд л байгаа болов уу гэж бодож байна шүү дээ. 370 сая төгрөг бол бага мөнгө. СЕХ-оос бүс бүсийн сонгуулийн зардлыг баталдаг. Заримыг нь өөрөөсөө, заримыг нь хандиваар цуглуулсан.

Та нар ер нь бүх гишүүдийн хандивыг жагсааж хараач. Зарим нь эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Гишүүд жил бүр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгдөг. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг л сайн анзаарах хэрэгтэй. 

-Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худаг хэсгийг MCS компани буюу Энержи ресурс ХХК эзэмшиж байна. Үүний тодорхой хувийг төрд авах ёстой гэх асуудлаар удахгүй УИХ-аар хуралдах гэж байна. Та тус компаниас хандив авсан хүний хувьд аль талд нь кноп дарах вэ?

-Би Монгол Улсын эрх ашгийн талд саналаа өгнө. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд шүү дээ, бид чинь. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сонгогч
16 цагийн өмнө
116.206.83.106

Тэгж л үзээрэй дээ, хоёр нүүрлэвдээ

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа шүү эма

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.