СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-25

🔴LIVE: Ц.Сандаг-Очир: Д.Цогтбаатар гишүүн өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
15 цагийн өмнө

"Эрх зүйн хүндрэл учруулж байхаар Д.Цогтбаатар гишүүн өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гишүүний асуудалд хуулийн зөрчил үүсчихсэн юм билээ. Дээд шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болох ёстой.

Гэтэл гараад хэчнээн хугацаа өнгөрөв. Тухайн гишүүн өөрийн хүслээрээ өргөдлөө өгчихвөл хуулийн мухардалд орохоос сэргийлнэ. Иргэний асуудал шүүхийн шийдвэр гарсан даруйд хэрэгжээд баривчлагдаад явдаг. Их хурлын гишүүн гэдэг нэрийн дор тайлбар хэлээд явж байгаа юм билээ.

О.Алтангэрэл сайдын санаачилсан хуулийн талаар ерөнхий мэдээлэл авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн тохиолдолд хөрөнгийг нь хураах тухай хууль. Үндсэн хуулиараа ч энэ зөв байх. УИХ-ын гишүүд, улс төрийнхөн, сайд дарга нар хаанаас ямар эх үүсвэрээр орлогоосоо давсан эд хөрөнгөтэй байна вэ гэдгээ л нотлох ёстой. Ямар үндэслэлээр ийм өмч хөрөнгөтэй болсон гэдгээ нотлох ёстой. Нотолж чадахгүй байна гэдэг нь өөрөө асуудал. Энэ бол байх ёстой хууль гэж үзэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.