СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Түймэр гарах өндөр эрсдэлтэй зүүн аймгуудад хөдөлгөөнт бүлэг, хяналтын цэгүүд ажиллана

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
17 цагийн өмнө

УОК-оос ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдлаа.

Тус хуралдаанаар аймаг орон нутгийн ой, хээрийн түймэр, шар усны үер, байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Түүнчлэн гал түймрийн эрсдэлтэй бүс нутагт хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлаар мэдээлэл сонсож, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тодруулбал, Зүүн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад ой хээрийн эрсдэл өндөр байна. Иймд хөдөлгөөнт бүлгүүд, онцгой байдлын албан хаагчид ажиллах, хяналтын цэгүүд ажиллах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Он гарсаар 28 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь 46 орчим хувийг эзэлж байна. Үлдсэн нь эзэн холбогдогч нь тодорхойгүй байна. Буруутай этгээдийг олж тогтоож, хариуцлагыг нь хүлээлгэх ажлыг цагдаагийн байгууллага хийж гүйцэтгэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.