Засгийн газраас Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл” болгон өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан юм. “Төрийн хэмнэлт, бүтээмжийн үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал өнөөдөр болжээ.
Хурлаар төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэдэг дээр тогтжээ. Үүний тулд төрийн албаны бүх салбар яамд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны зураг авалт хийж, давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг эргэж харахаар болжээ.
Энэхүү хурлын дараа төрийн хэмнэлтийг хэрхэн хийх талаар байр суурийг нь сонирхоход, УИХ-ын гишүүн, Хяналт, Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр "Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор салбар дундын уялдааг хангаж, чиг үүргийн яамдыг мэргэжил, арга зүйгээр дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагыг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийх хэрэгтэй" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.