Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын шөвгийн найм буюу Quarter Final шатанд Fulham багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, дэлхийн хөл бөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилна.
Энэ нь Монгол брэндийн хувьд том алхам төдийгүй, Монголын нэрийг олон улсад таниулах гайхалтай боломж юм. Тоглолт энэ бямба гаригт буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Монголын цагаар 20:15 минутад эхлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.