СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-25

🔴Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд насаараа халамж аваад амьдрах бус хөдөлмөр эрхлэхийг эрхэмлэх болсон

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 хоногийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлажээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин боломж, оролцоог тэгш хүртээхийн төлөө ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн нээлт өнөөдөр боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон онцлон зарласан.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нь зөвхөн халамж авч амьдардаг хүмүүс биш юм. Манай улсад 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх бололцоотой 80 гаруй мянган иргэн байна. Үүний 10 гаруй мянга нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бол үлдсэн 4500 нь төрийн албанд ажиллаж байна. Энэ тоо хангалтгүй юм.

 Дандаа төрийн бус байгууллагуудаар дамжаад явдаг байсан. Энэ зарцуулж байгаа мөнгө эздэдээ хүрч чадаж байсан уу? Үр дүн гарч байгаа эсэх нь бүрхэг байсан. Харин энэ жилээс тус санг шилэн, нээлттэй болгон өгч байгаа. Хөдөлмөр эрхлэгч, төсөл хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн мөнгийг оны эхэнд олгодог болж байгаа.

Энэ жил бид зургаан төрлийн хөтөлбөр зарлаж байна. Олон жил бичил бизнес хийгээд явсан ЖДҮ-дээ бид 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Бичлээс дунд төрлийн бизнес эрхлэгч болгоё гэж байгаа. Хоёрдугаарт, иргэдээ бид ажлын байранд бэлдэх сургалт явуулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж байгаа. Энэ ажлыг илүү эрчимжүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.