СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-25

“Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх төсөл” хэрэгжинэ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг (2025.03.24) Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын эхэнд Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх төсөл” 2026 оноос хэрэгжих болсонд баяртай байгаагаа дурдаж, цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Ким Мин Жэ БНСУ-ын хаягийн системийн давуу тал, шилдэг туршлагаас танилцуулж, Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай болох зэрэг олон талын ач холбогдолтойг онцлов.

Энэхүү төсөл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Минийг 2024 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хүлээн авч уулзан, байгуулсан Цахим Засгийн газар хөгжүүлэх чиглэлээр Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.