Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгайг нэр бүхий зургаан этгээд бүлэглэн хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг тус тус илрүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд Та бүхэн холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллийг бусдад сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.