Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд "Байшин шатаж байна" гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.03.25/ 08:36 цагт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй нэг давхар байшин бүрэн шатаж байжээ.
Алба хаагчид гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, 09:30 цагт бүрэн унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.