СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-25

"Ерөнхийлөгчийн сонгууль-2027" ажиг: МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Х.Баттулга

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
19 цагийн өмнө

Ардчилсан намын удирдлагад байдаг хүмүүс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулжээ. Л.Гантөмөрийг хэнээр солих вэ гэхээсээ илүү ерөнхийлөгчийн сонгууль хамгийн чухал гэж үзсэн бололтой. 

2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас одоогийн байдлаар нэг л нэр дэвшигч сурталчилгаагаа албан бусаар эхлүүлээд байгаа нь ерөнхийлөгч асан Х.Баттулга.

Тэрбээр "Хөх Монголын хөх туг" аялуулж, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нарыг голдуу дагуулж яваад байгаа. Булган аймагт зарласан уулзалтад нь хүн цуглаагүй гэх, ерөнхийлөгч байхад нь тамгыг нь атгаж байсан Ө.Шижир УИХ-ын гишүүн болонгуутаа нүүр буруулж, сүүлийн үед Х.Баттулгын талаар таагүй үг унагах болсон гэх. Ямартай ч 2017 онд ерөнхийлөгчид нэр дэвшихэд байсан дэмжлэг үлэмж хэмжээгээр буурсан нь үнэний ортой бололтой. Өөрөө ч тэрийгээ мэдэрсэн гэсэн яриа саарал ордноор тэнүүчилж байна. 

Монгол ардын намаас одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвшинэ гэсэн яриа амь бөхтэй байсаар байна. Үүний тулд Монгол Улсын Үндсэн хуулийн "Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн зүйл заалтыг өөрчлөх их ажил ундраад байгаа сурагтай. Цаашилбал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний орыг залгаж Ерөнхий сайд болох Н.Учрал нарын халаасанд ч ерөнхийлөгчийн "погоон" байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Цаашилбал, ХҮН намаас Т.Доржханд, МНН-аас Б.Батбаатар нар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж дуугарах л байх. Дуугарах эрх нь бий. Гэхдээ тэдний хувьд буян заяа нь дутах болов уу. МАН, АН хоёр нь навчинд ороогоод зооглож орхих нь гарцаагүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

wtf

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

Хэн уран олборлох гэрээг зогсооно, хэн уран олборлохын эсрэг тэмцэнэ тэр хүнийг л ард түмэн ерөнхийлөгчөөр сонгоно. Энэ бол хууль, одооноос мэдэж ав.

Болор-эрдэнэ Амарсайхан
7 цагийн өмнө
116.206.83.106

Мэдрэлтээд байгаарай малаа. Бас баахан балай юмнуудад тархиа угаалгачихсан мал байна шд

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Хүрэосүх дэмий дээ Батулга бүр дэмий 5 үг найруулж хэлж чадахгүй хүнээр яахын эд ард түмнээ гэх сэтгэлгүй

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Хүрэлсүх Баттулга Оюунэрдэнэ 3 аас монгол салбадай иргэдийн нурууруугаа тэнийнэ

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Үндсэн хуулийг өөртөө тааруулж өөрчлөх нь хамгийн дэмий зүйл. Тиймээс одооны хужлиар баттулга хүрэлсүх 2 огт хэрэггүй. Монгол жинхэнэ улам зовно. Н.Алтанхуяг л илүү чадна даа.

Х.БАТТУЛГА
15 цагийн өмнө
116.206.83.106

ХҮРЭЛСҮХ НЭГ Л УДАА СОНГОГДОХ ХУУЛИАР ГАРЧ ИРСЭН

Bymba ragchaa
14 цагийн өмнө
116.206.83.106

Khurelsuh, Oyunerdene, Nymbaatar 3 bish bol nohoi ch bsan yahav

Бат
13 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хоёрын алин ч монголд хэрэггүй.

Ариунболд
10 цагийн өмнө
116.206.83.106

Хулгайч жонхуу цаашаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.