СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Ээж н.Алтантуяа: Одоо ахиж шүүх хуралд ормооргүй байна. Хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэр бүлийнхэн мэдээлэл хийв. 

П.Батчулуун эмчид холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ээж н.Алтантуяа:

-П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор миний охиныг цахим орчинд байнга буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтэнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргагүй эрхэнд мэдээлэл хийж байна

Миний охин "А" анх 2023 оны наймдугаар сарын 5-нд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход "Тархины үхжилттэй" гээд хагалгаа хийсэн байсан. Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч ээ. Тархины гэмтэлтэй, ямар ч найдваргүй болсон. Энэ тохиолдолд мянгад нэг л сэхдэг юм аа” гэсэн. “Эргээд сэрнэ. Миний охин босоод ирэх байх аа” гэхэд “Ер нь хэцүү шүү. Хагалгаанд ороход бэрх байсан шүү” гэж эмч нар тайлбарласан.

ГССҮТ-ийн эмч нар биднийг өдөрт хэд хэдэн удаа дуудсан. Бид П.Батчулуун эмчтэй уулзахад “Элэг, хоёр бөөртэй нь өгөөч ээ” гэхэд өдөржин эргэлзэж, үнэхээр миний охин босож ирэхээргүй болсон бол эцэг, эх, үр хүүхдээ босоод ирэхийг хүлээж байгаа түмэнд буян болохоор шийдсэн. Ингээд охиныхоо хоёр бөөр, элэгийг хандивласан. Охиноо донор болготол хөлийнх нь яс, шөрмөс бүгдийг нь авсан байсан. Охиноо оршуулахад мэдсэн.

. Хүн чанаргүй. Хүнээ аваарай гээд шидэх шахуу өгсөн байсан. Одоо цахим орчинд яагаад охиныг минь элдвээр хэлээд ард үлдсэн гэр бүлийнхнийг нь зовоогоод байгаа юм бэ.

Цахим орчинд хүмүүс миний охиныг “Үхсэн бол хамаг эрхтэнийг нь аваад донор болгох хэрэгтэй шүү дээ” гэж байна. Хэн ч хүнээ алдаж, хамаг эрхтэнийг тонуулчихаад хоосон хальс оршуулахыг хүсэхгүй. Бид нэг төгрөг ч аваагүй. “Хүүхдийнхээ эрхтэнг хэдэн төгрөгөөр зарсан юм?” гээд цонх руу чулуу шидэж хагалж байна.байхад яагаад хар буруу хэлээд байгаа юм бэ.

П.Батчулуун эмч хэлсэн үгэндээ хүрсэн бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ? Анхнаасаа үнэн зөв хэлсэн бол ямар эх хүүхдийнхээ бүх эд эрхтэнг тонуулахыг хүсэх юм бэ.

. Би хоёр жил шүүх хуралд орж уйлсан. Одоо ахиж шүүх хуралд ормооргүй байна. хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зөвшөөрсөн эрхтэнүүдийг нь л авна биз дээ бусад юмыг нь авсан нь буруу шдээ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тийн ш дээ

Дд
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ямар эрхтэн яаж авах талаар эмч нар мэргэжлийн дагуу тайлбарлаад байхад уншдаггүй юм уу.юманд учир,модонд мөчир гэдэгтээ.Эмчид бол буруу байхгүй.Ингэж хурал хийж энэ ээжийг зовоох нь хэнд ямар хэрэгтэй юм бэ.Үрээ алдсан эх хэцүү л бгаа шүү дээ

Зочин.
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ер нь аливаа нэг албан газар,алба хаагч нь алдаа дутагдал гаргахад тухайн байгууллагын удирдлага хариуцлага хүлээдэг.Тэгэхээр Батчулуун эмч элэг,бөөр,шөрмөс гээд зөвшөөрлий нь авч өгсөн,(Өнөрөө ч гар утсаа барьчихсан элэг,бөөр,шөрмөс гээд уншиж бгаа нь сошилд байж л бна) гүйцэтгэж бгаа ажилтан (эмч) ажилдаа жоохон ч гэсэн сэтгэл гаргаж хийсэн бол ийм асуудал гарахгүй бсын бишүү. Нэг ёсондоо Батчулуун эмчээр туг тахина гэдэг л болж.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ар гэрээс нь буян бодож зөвшөөрөл өгөөд байхад өөр эд эрхтнийг нь авчихаад ядаж хүндэтгэлтэй хандаад гомдол төрхөөргүй байхгүй дээ, манай монголчууд уг нь их тэвчээртэй уужуу хүмүүс шүү дээ, нас барсан хүний араас хэр барагтаа ясыг нь өндөлзүүлээд яах вэ гээд хэл ам хийхгүй өнгөрөөдөг, энэ тохиолдолд арай л дэндүү муухай болгосон болоод л ийм байдалд хүрсэн байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.