СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын гар утсыг дээрэмждээ

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 хоногийн өмнө

Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Сансарын шатахуун түгээх станцын хажууд хүн  дээрэмдүүллээ” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй Х-г, 19 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биед нь халдаж, “Sumsung A23” маркийн гар утсыг нь дээрэмдэж, зугтаасан болох нь тогтоогджээ.

Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас шөнө оройн цагаас явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй замаар зорчиж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.