Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ нийслэл хот даяар эхэллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээгээр сургууль, цэцэрлэгийн орчим, ногоон байгууламжийн арчилгаа, төв замын чийгтэй угаалга, замын хайс хашлагыг угааж, цэвэрлэж байна.
ХУД-ийн хэмжээнд нэгдсэн цэвэрлэгээг 10:00 цагт эхлүүллээ. Цэвэрлэгээнд зам талбай, гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд болон иргэдийн бүлэг нэгджээ.
СХД-ийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 1500 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 29 байгууллагын 360 албан хаагч нэгдэж, нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна.
Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зам цэвэрлэгээний 8 байгууллагын 318 зам талбайн ажилтан, 43 хороонд хог тээврийн 48 автомашин хог хаягдлуудыг тээвэрлэж, нэмэлтээр шөнийн тээвэрлэлтийг зохион байгуулах бол ногоон байгууламжийн 5 байгууллагын 37 ажилтан ногоон байгууламжийн тоос тортогтой мод бутыг тусгай зориулалтын шүршигч төхөөрөмжөөр угаах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тус дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг 03 дугаар сарын 22,23,29,30-ны өдрүүд 04 дүгээр сарын 5,6,12,13,19,20-ны өдрийг дуутсал зохион байгуулна.
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 94 га болон 80,000 у/м троссон хашлагын засвар цэвэрлэгээг нийт 35 аж ахуйн нэгж хийж байна.
Мөн 1200 орчим нийтийн тээврийн зогсоолыг угааж, цэвэрлэж байгаа бол 1260 хүүхдийн тоглоомын талбайн чийгтэй цэвэрлэгээг хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.