Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Такаяасү, озеки Оносато нар 10 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна. Харин тэдний араас гурван бөх есөн даваа, гурван унаатай нэхэж байгаагийн дотор Тамаваши Б.Мөнх-Оргил байгаа юм.
Өнөөдөр дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтын мэдээллийг хүргэж байна.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /5-7/ - Маэгашира /4/ Ичияамамото /6-6/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /9-3/ - Маэгашира /14/ Чураноуми /8-4/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /5-7/ - Маэгашира /6/ Хирадоуми /7-5/
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /7-5/- Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /8-4/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.