GUYS хамтлагийнхан 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайд тоглолт хийхээр болжээ. Хамтлагийн залуус ирэх тавдугаар сарын 31-ны өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park буюу өнгөрсөн жилийн хит тоглолтууд тоглогдсон Hit Park /хуучнаар/ хийхээр зарлаад байна.
Хамтлагийнхан уг тоглолтдоо хит болсон шилдэг дуунуудаа толилуулахаас гадна олон олон сюрприз задлах гэнэ. Мөн тоглолтондоо зориулан "Эр Хүн" хэмээх дуугаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа бөгөөд тоглолт хүртэл хэд хэдэн шинэ уран бүтээлээ толилуулах аж.
Тоглолтын тасалбарыг тасалбар борлуулалтын eventx.mn болон ticket.mn дамжуулан худалдаалагдах болно. Үнийн хувьд Early bird тасалбар 78 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга, Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдах төлөвтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.