СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-21

П.Соронзонболд: Улсын хэмжээнд гал түймэрт энэ жил 6937 бог, 569 бод мал өртсөн

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар мэдээлэл хийлээ.

Дэд хурандаа П.Соронзонболд:

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт 6 аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,388,237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт долоон бүлэг Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр, Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Дарьганга сум буюу нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна гэлээ.

Дэд хурандаа Д.Хадбаатар: 

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хийж байна. Эргүүлийн хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн таван дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.