СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова Екатерина Николаевна, БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч, Эрүүл мэндийн сайд Лудупова Евгения Юрьевна, БНБУ-ын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч Пономарева Александра Ивановна, Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын хурлын дарга Бальжинимаев Чимит Валерьевич, БНБУ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Раднаев Владимир Владимирович нар оролцлоо. Талууд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр болон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Ялангуяа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн шинэ түвшинд хүрэх 24 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич хоёр улс хоорондын хөгжлийн туршлагаа харилцан солилцож, Улаанбаатар хоттой үр дүнтэй хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ хэллээ. Ташрамд, 2022 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар хооронд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ уулзалт хоёр Улаан хотын хоорондын харилцаагааг улам өргөтгөж, үр дүнтэй амтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач тустай болно байх. Бие биенээсээ сурах зүйл бишгүй бий шүү. Та бүхэнд амжилт хүсье.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Оросын хамгын яадуу хөгжилгүй энэ газараас юу хархав дэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.