СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокурорын байгууллагаас 9.3 тэрбумын дансны гүйлгээтэй холбоотой мэдээллийг ил болгов

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

"Ноорог.мн"-ийн нэр бүхий ажилтны холбогдсон 9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын дансны мэдээллийг ил болгох прокурорын зөвшөөрөл гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тухайлбал, Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан

Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор болох нь тогтоогджээ. 

Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,

Төгрөгийн дансуудаар:

  • 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
  • 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,

Валютын дансуудаар:

  • 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
  • 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

Их наяд идсэн томчуудыг ингэж шалгаач

Иргэн
5 хоногийн өмнө
116.206.83.106

Сайн шалгаж, өөр хамсаатнуудыг нь ч илрүүлэх хэрэгтэй. Хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж, пэйжийг хаах.

Өр
5 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв шүү энэ цахим тоглоомонд олон залуус донтож амьдралаа сүйрүүлж байна төр гэж байдаг л бол анхаарч хязгаарлаж таслан зогсоох ёмтоы

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Нөгөө бүдүүн идсэн нөхдүүдээ бас шалга ч. Өрөөл бусдыг чаддаг л юм байна ш дээ гөлөгнүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.