СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Д.Цогтбаатар: Монгол Улс бусдаар заавал хэлүүлэлгүйгээр хүний эрхийн зөрчлөө засаад явах ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их хурал, Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт үргэлжилж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Олон улсын парламентын төлөөлөгч нарт хандаж “Бидний алдаа дутагдлыг ил тод хэлж өгөх тусам баярлах болно. Монгол Улс нээлттэй орон. Бид алдаанаасаа суралцаж, засах болно” гэдгийг хэлсэн. Парламентын засаглалтай оронд хууль гаргаад дараа нь хэрэгжилтэй хянахгүй бол алдаа дутагдалтай болж ирнэ. Монгол Улс бусдаар заавал хэлүүлэлгүйгээр хүний эрхийн зөрчлөө засаад явах ёстой.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт хийдэг процесс байдаг. Үүнд парламентын оролцоог сайжруулах хэрэгтэй. Зөвхөн Засгийн газрын ажил биш. Улсын бодлогыг парламент тодорхойлдог. Хүний эрхийн зөрчил гарсан бол парламент хяналт тавьж оролцоотой байх зөвлөмжийг Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад өгсөн байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.