СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Эксим банкны Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтад нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх бөгөөд Ажлын хэсгийн дарга Г.Золзаяа, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах нар оролцлоо. Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.

Тухайлбал, Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд “Таван шарын нүхэн гарц” төслийг хүлээлгэж өгсөн бол “Нүхэн гарц 2, 3” төслийн газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна. “Нүхэн гарц 4” төслийн зураг төслийг бүрэн дуусгаж, энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотод лаг шатаах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцлээ. Уг лаг хатаах, шатаах байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Шинэ төв цэвэрлэх байгууламжаас өдөр бүр гарах 240 метр.куб лагийг хатааж, шатаан байгальд хор нөлөөгүйгээр устгах бөгөөд хотын агаарын бохирдолд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгана. Улмаар лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.