Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 11 өдрийн дараах тойм мэдээллийг хүргэж байна.
10 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Такаяасу есөн даваа, нэг унаатайгаар ганцаараа тэргүүлж байсан бол өчигдрийн барилдаанд Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн түүнийг давж өөрийн даваагаа ахиуллаа. Ийнхүү 11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Такаяасү, озеки Оносато, Такеруфүжи нарын гурван бөх есөн даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна. Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 11 дэх өдрийн барилдаанд давснаар найман даваа, гурван унаатайгаар качикоши хийлээ.
Таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
Дээд зиндаа:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /өнжсөн/
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /5-6/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-7/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /8-3/
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /6-5/
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /7-4/
Жүрёо зиндаа:
Жүрёо /1/ Тамашохо Э.Энхманлай /7-4/
Жүрёо /6/Миторюү Б.Төрболд /3-8/
Макүшита зиндаа:
Макүшита /7/Дайшохо Ч.Шижирбаяр /3-3/
Макүшита /9/Кёкүкайюү Ш.Далайбаатар /3-2/
Макүшита /10/Дэванорюү Т.Тэмүүлэн /4-1/
Макүшита /16/Казэноүми Ц.Билгүүн /2-3/
Макүшита /21/Хокүтомарү Н.Чинзориг /4-2/
Макүшита /45/Сейхакүхо Ө.Дэмиджамц /4-2/
Санданмэ зиндаа:
Санданмэ /6/ Госейзан Б.Мөнх-Од /4-2/
Санданмэ /18/ Саданохикари Д.Наранцогт /4-2/
Жонокүчи зиндаа:
Жонокучи /13/ Тэнросей С.Лувсангомбо /4-1/