СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэл: "Ноорог.mn"-тэй холбоотой иргэний дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна уу, ямар асуудал болсон эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулжээ. Тэрбээр энэ талаар мэдээлэл хийв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явцтай холбогдуулан хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээллийг танилцуулсан. ХЗДХ-ийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын талаар танилцуулга хийсэн. Шаардлагатай тохиолдолд байнгын хороо бүлгүүдэд мэдээлэл өг гэх шийдвэр гарсан.

гэх мэдээлэл байна. Энэ гэнэт бий болсон үйл ажиллагаа биш. Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэр дунд буруу ташаа мэдээлэл өгсөн бол энэ нь эрүүгийн хариуцлагад татагддаг зүйл заалттай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй. Харин техник хэрэгсэлд үзлэг хийсэн түүнийг баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. .

Тал талын байр суурийг сонсоосой гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага өргөдөл гомдлыг шалгах үүрэгтэй. Хуульд заасан ажил үүргээ биелүүлснийх нь төлөө буруутгаж болохгүй. Буруутгал нь хэрвээ улс төрийн буруутгал байх ёстой бол ажлаа хийж байгаа албан хаагчид бус би тэр буруутан нь болох ёстой.

Бидний авсан мэдээллээр гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл заалтаар шалгагдаж байгаа хүн эдгээр иргэдийн дунд байгаа юм билээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Ардчилсан намын коммунист сайд

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв зөв

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв. Хэдхэн хүн юу ч гэж хэлж байх нь хамаагүй ажилла сайн хий.9

Ovorhangain irgen
6 хоногийн өмнө
116.206.83.106

Ooriinhoo harya neg ch agentlagiin dargaa solij chadahgui erguu said. 40000 AH gishuud ajilgui bhad. Ene dahij songogdohgui

Иргэн
6 хоногийн өмнө
116.206.83.106

Баримттай түүнийг нь олон нийтэд нээлттэй үзүүлэхгүй бол итгэхийн аргагүй болсон цаг үе дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.