Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 22-ны бямба гарагт 13.00 цагт болно.
Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулах аж. Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.