СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-03-19

“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгуулжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нд болно.

Уг тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор 28 дахь удаагаа зохион байгуулах юм. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд 30 ангиллаар оролцоно. Энэ удаагийн тэмцээний үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн сорьц шинжилгээ авах болсонтой холбогдуулан Монголын Бодибилдинг фитнессийн холбоо болон МҮДЭБайгууллагаас нийт тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгуулсан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.